Санхүү, эдийн засгийн “Том тоо” нэвтрүүлэг нь эдийн засгийн мэргэжилтэн, бизнес эрхлэгчдээс гадна эдийн засгийн талаар дунд, дундаас доош түвшний мэдлэгтэй үзэгчдэд суурь мэдлэг олгох, мэдээлэл түгээх зорилготой хөтөлбөр юм. Нэвтрүүлгийн сэдвүүд нь тухайн цаг үеийнхээ нөхцөлтэй нягт холбоотой шинэ содон, хүртээмжтэй байдгаараа онцлогтой. Мэдээ, мэдээллийг ойлгомжтой, ил тод, баримттай нэвтрүүлэх, улс төрийн зорилго, агуулгагүй учраас хэн бүхэн үзэхэд тохиромжтой.