Америкийн “FOX” телевизийн “The Masked singer” уралдаант нэвтрүүлэг 2019 оны 1 дүгээр сард үзэгчдийн хүртээл болсноос хойш дэлхийн 50 орчим улсын телевиз онцгой эрхтэйгээр, өөрийн орны онцлогт нийцүүлэн бүтээж, үзэгчдийн хүртээл болгосоор байна. Богино хугацаанд алдаршсан энэ шоуг бид Монголын үзэгчдэдээ зориулан бүтээж, 2022 онд нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа юм. Дэлхийн шоуг Монголд!