“Централ” телевизийн уран бүтээлчдийн санаачилга, захиалгаар “Mongol Mix Project” болон бусад олон нэгдлийн DJ нар Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газруудад орчин цагийн бүжгийн хөгжмийн сетийг тоглож залуус, үзэгчдэд толилуулсан билээ. Бид уг дүрс бичлэг, хөгжмийн цогц бүтээлээрээ эх дэлхий, эх орноо энэрэн хайрлах санааг дэвшүүлсэн нь үзэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээж байна. Үзэгчдийн хүсэл, таашаалд нийцсэн хөгжмийн хөтөлбөрийн II улирал тун удахгүй.