Өвөг дээдсээс бидэнд өвлүүлсэн оюун санааны хийгээд, эд өлгийн түүхэн соёл, уламжлалыг үзэгч олон, хойч үедээ таниулан сурталчилдаг “Монгол өв соёл” цуврал шинэ дугааруудаар баяжсаар байна. Монгол үндэстэн, ястны хувцас хэрэглэл, гоёл чимэглэлийг бүжгийн уран тансаг хөдөлгөөний хамт үзүүлэх нь үзэгчдийн анхаарлыг татах болно. Мөн Монгол уран зургийн гайхамшигт өвийг ч бид таниулахаар зэхэж байгаагаа дуулгая.