“Централ ТВ” нь Монголын телевизийн салбарт 100% энтертайнмент, танин мэдэхүй, урлаг уран сайхан гоо зүйг олгохоор оюуны өмчийн онцгой эрхтэйгээр гадаадын болон дотоодын бүтээлийг үйлдвэрлэж танд хүргэх болно. Албан ёсны онцгой эрхтэйгээр хамтран ажиллаж буй дэлхийн алдартай телевизийн нэвтрүүлэг, инээдмийн цуврал болон хүүхдийн цувралуудыг танд хүргэнэ.

Энэ бол ахмадын өрөө. Манайхныг нэг хөлгийнхөн гэж үзвэл удирдлагын өрөөнөөс бүхий л шийдвэр гарна.

Манай телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөрийн хуваарийг энд төлөвлөж, дэлхийд цуутай “Ройтерс” агентлагийн мэдээ, мэдээллийг орчуулж, хянан тохиолдуулдаг юм.

Продюсер, сэтгүүлчдийн баг “Монгол өв соёл”, “Парадисо”, “Сайн уу, Зөвлөх өө?”, “5 алтан цагариг”, “Хөдөлгүүр”, “Том тоо”, “Гарчиг”, “The Маяг”, “The profit”, “The Masked singer” зэрэг нэвтрүүлгийг төлөвлөж, жорыг нь тааруулна.

“Daily show”-ы баг энэ өрөөнд ажиллаж, шинэ соргог, сонирхолтой хөтөлбөр бэлтгэхээр цаг наргүй ажилладаг.

Нэвтрүүлэг, контентуудын эвлүүлэг, компьютер графикийн ажил тасралтгүй ундарч үзэгчдийн үзэх дуртай хөтөлбөрүүд эндээс мэндэлдэг.

Дүрс, чимэглэлийг дуу, чимээгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс аниргүйгээс аялгууг төрүүлж, хүн бүрийн сонорыг мялаадаг юм.

Энэ өрөөгөөр ороод гарсан нэвтрүүлэг бүр танигдахын аргагүй “өнгө” засаад л гарчихна.

Ажил хэрэгч уулзалтууд эдгээр өрөөнд өрнөж, хамтран ажиллах олон ч гэрээ энд үзэглэгддэг дээ.

Аль ч байгууллага ажилтнуудынхаа мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх талаар хичээдэг байх. Манайх ч мөн хүн нэг бүрийн хөгжлийг орхигдуулахгүй байх талаар онцгой анхаардаг юм.