“ГАРЧИГ” УРАН ЗОХИОЛЫН НЭВТРҮҮЛЭГ /II УЛИРАЛ/

Бид дэлхий нийтээрээ ойлголцдог цорын ганц хэлтэй. Тэр бол урлагийн хэл билээ. “Гарчиг” уран зохиолын нэвтрүүлэг нь Централ телевизийн анхны оригинал контентуудын нэг юм. Өнгөрөгч 2021 оны намар эхний улирлаа үзэгчдэдээ хүргэж байсан бол энэ намар цоо шинэ улирлаар эргэн уулзах гэж байна.

“Гарчиг” нэвтрүүлэг нь “Агшин”, “Алгасаж болохгүй”, “Анир” гэсэн 3 бүлэгтэй. “Агшин” хэсэгтээ бид монголын яруу найрагчдын шүлэг, яруу найргийг хүргэдэг. Хоёрдугаар улиралд өвөрмөц ертөнцтэй 45 хүн мэдрэмж, дуу хоолойгоороо залуу яруу найрагчдын 45 шүлгийг уншиж хүргэнэ. Харин “Алгасаж болохгүй” хэсэгт МУСГЗ, зохиолч, орчуулагч Г.Аюурзана орон орны шилмэл бүтээлүүдийн дээжсээс 15 бүтээлийг сонгож, утга зохиолын нэрт шүүмжлэгч, орчуулагчидтай халуун яриа өрнүүлнэ. Нэвтрүүлгийн сүүлийн бүлэг буюу “Анир” хэсэгт 1970-аад оноос өнөөг хүртэлх хамгийн гүн гүнзгий утга санаатай дуунуудын баялаг түүхээс хөтлөгч Меган хүүрнэж, “The Noon” хамтлаг шинэчлэн найруулснаар дуулах болно. Урлаг биднийг үргэлж бодит амьдралаас илүү гэгээлэг, гэрэлтэйд хөтөлж байдаг билээ. Гарчиг нэвтрүүлгийн шинэ улирал тун удахгүй.

Share This

Copy Link to Clipboard

Copy